File:Монгол үндэстэн.jpg

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Монгол_үндэстэн.jpg(300 × 168 pixels, file size: 6 KB, MIME type: image/jpeg)

Captions

Captions

Add a one-line explanation of what this file represents

Summary[edit]

Description
Монгол: Монгол үндэстэн

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсэгт орших Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хил залган орших Монголын тал хээрээр төвлөрөн, Еврази эх газарт оршин суудаг нүүдлийн болон суурьшмал соёлтой үндэстэн. Алтай хэлний язгуурын монгол хэлээр харилцана. Өдгөө Монгол Улсад 2 сая 600 мянга гаруй, Хятадад 10 орчим сая монголчууд амьдардаг гэж үздэг бөгөөд нүүдэлчний хэв маягаас суурьшмал амьдралд шилжсэн хүн олон бий. Хятадад байх өвөр монголчуудын дунд монгол хэлээр ярьж үл чадах монголчууд цөөнгүй.

Хүн амын ихэнх нь буддын шашны нэг урсгал болох шарын шашныг шүтдэг бөгөөд энэ утгаараа Төвдтэй түүхэн холбоотой. Atlas Mongolica.jpg

Нэр

Монгол гэдэг энэ нэрийн тухай анх яаж хэдийд үүссэн талаар судлаач эрдэмтэд их маргалддаг бөгөөд албан ёсоор батлагдсан тайлбар байхгүй.

   Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Оросын эрдэмтэн Дорж Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ Мон гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас Монгол аймгийхан 3 голын эхэнд нутаглаж голыхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
   17-р зууны үеийн түүхч Саган сэцэн "Эрдэнийн эрхи" зохиолдоо энэ нэрийг Чингис хаан өөрөө өгсөн гэж тэмдэглэжээ. Тэрээр Монгол гэдэг нэрийн Мон гэдэг нь зовж зүдрэх гэсэн утгатай, харин гол гэдэг нь гол цөм гэсэн утгатай гэжээ.
   Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний Монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан.
   Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж Монгол гэдэг нэр үүсэн байна.
   Монгол гэдэг нэрийг Хятадын судруудад Мэн-гү Ман-гу-зы Мон-гу-лун Ман-ту Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юань гүрний үеэс үүнийг нэг мөр Мэнгү гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.
   Эрдэмтэн судлаач Сүхбаатар Вэй улсын судраас их ул мөртэй тайлбар тавьжээ. Энэ нь Тоба улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ. Тэр хүүг Мугулюй гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж болох юм.

Тархалт

Монгол улсын хүн амын ихэнх нь Халх хэмээн нэрлэгдэх бүлэгт хамаардаг. Монголын эзэнт гүрэн задарсны дараа зүүн Монголыг Халх түмэн хэмээн нэрлэх болсон нь аажмаар угсаатны нэр болон төлөвшсөн гэж үздэг.

Шинжаан Уйгурын Автономит Тойргийн нутгийн хойт хэсгийн Зүүнгар, Цинхай муж、Төвдийн Дамү зэрэг нутгаар 15 дугаар зууны үеэс Манжийн эрхшээлд орох хүртлээ оршин тогтнож байсан Зүүнгарын хаант улсыг бүрдүүлж байсан Ойрадын үлдэгдэл оршин суудаг. Ойрадууд нь Монгол улсын баруун хэсэг болон Өвөр Монголын баруун хэсгээр мөн тархсан боловч Ойрадуудыг ерөнхийдөө монгол үндэстэнд оруулж үздэг.

Оросын автономит улсуудын дунд Монгол угсаатанд хамаарах Бүгд Найрамдах Халимаг Улс, Бүгд Найрамдах Буриад Улс, түүнчлэн одоо татан буугдсан Усть-Ордын Буриад, Агын Буриадын автономит тойргууд бий. Халимагууд нь 17 дугаар зууны эхэнд Ижил мөрөн орчим шилжин суурьшсан Ойрад үндэстний нэг хэсэг ба Орос улс өөртөө дагаар орсон Монголчуудыг Буриадууд хэмээн нэрлэн, тэр нь аажмаар шинэ угсаатан болж бүрэлдсэн гэж үздэг. Монгол улсад оршин суух Буриадуудын ихэнх нь 20 дугаар зууны эхэнд Хятадаас салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлэн, Монгол улс руу шилжин суурьшсан.

Тува нь уламжлал, зан заншлын хувьд монголжсон хэдий боловч хэл болон угсаа гарвалыг нь харгалзан монголчуудын тоонд багтаасангүй.

Түүнчлэн, Хятадад Дагуур, Тунгус, Баоань, Тоу зэрэг Монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцдаг цөөнх үндэстнүүд оршин суудаг. Хятадын Коммунист Засгийн Газар нь тэднийг "Монгол үндэстэн" биш гэж үздэг ч тэд өөрсдийгөө Монголчуудын нэг хэсэг гэж үзэх нь элбэг. Түүх Чингис хаанаас өмнөх үеийн Монголчууд

Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурьдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсан байдаг. Хожмоо Монголын эзэнт гүрний үед бичигдсэн "Монголын нууц товчоо", "Юань улсын цадиг" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, Кидан гүрэн Зүрчидийн Алтан улсад бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.

Тэрхүү Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ. Монголын эзэнт гүрэн

Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 онд Хэрэйд, 1205 онд Найман аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.

Монголын эзэнт гүрэн улам өргөжин Евразийн өнцөг булан бүрт тэдний морин туурай хүрсэн хэдий ч Дундад Ази болон Иран, Кипчакын өндөрлөг зэргээр тархсан Монголчууд Түрэгүүдийн нөлөөнд орж, Исламын шашинд шүтэх болсноор уугуул нутаг дахь Монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна.

Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, түмэн хэлийн урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Түмэдийн Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг. Монголын эзэнт гүрний уналтын дараах Монгол үндэстэн

Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөрвөн Түмэн Ойрд", "Дөчин Түмэн Монгол" хэмээх хоёр туйлт хүч үүсч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна.

Ийнхүү Монгол гүрэн Ойрад болон Минь, Дундад Азийн Исламын шашинт үндэстэн болох Казах, Исламжсан Монгол үндэстний улс болох Моголистан зэрэг улсуудтай тэмцэлдэн оршин тогтносоор байсан боловч XVII зуунд ээлж дараалан Манжуудын байгуулсан Чинь гүрэнд дагаар орон, эцэст нь Ойрадуудын байгуулсан улс болох Зүүнгар нь XVIII зуунд Чингийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна.

XX зууны эхээр Чинь улс унахад Манжийн ноёрхол харьцангуй зөөлөн байсан Ар Монголын Халхууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч Өвөр Монголчууд Хятадын ноёрхлоос ангижирч чадалгүй үлдсэн бөгөөд өдгөө Өвөр Монголын Өөртөө Засах Орон болжээ.Monggol.svg Монголчууд Монгол үндэстэн Монгол угсаатан YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg Manduhai Poststamp.jpg Altan Khan.jpg Чингис хаан

Хубилай хаан

Мандухай

Алтан хан YesheDorje.jpg Sukhbaatar.jpg Sükhbaataryn Yanjmaa.jpg Byambyn Rinchen.jpg Занабазар

Д. Сүхбаатар

С. Янжмаа

Б. Ринчен TsendiinDamdinsuren1.jpg TsedenbalOfficial.jpg Jügderdemidiin Gürragchaa.jpeg Asashoryu Jan08 crop.JPG Ц.Дамдинсүрэн

Ю. Цэдэнбал

Ж. Гүррагчаа

Д. Дагвадорж Бүгд тоо 10 сая орчим Төвлөрсөн газар орон Монгол Монгол Улс 3,000,000 [1] Бүгд Найрамдах Хятад Ард Улс БНХАУ 5,810,000 [2] Орос ОХУ 621,827 [3] Өмнөд Солонгос БНСУ 34,000 [4] Flag of the United States.svg АНУ 15,000–18,000 [5] Хэл аялгуу

Монгол хэл (олон аялгуутай) Орост түүнээс илүүгээр Орос хэл Хятадад түүнээс гадна Хятад хэл Шашин шүтлэг

Олонхоороо Буддын шашин (тухайлбал шарын шашин)-тан, цөөн хувь нь дээр үеийн уламжлалт Мөнх тэнгэрт шүтэж ёслох юм уу эсвэл Бөөгийн арганд итгэдэг. Төрөл ард түмэн

Дагуур, Цагаан Монгол г.м бусад Монгол төрлийн хэлтэн Тува, Хасаг, Алтайн г.м бусад Түрэг-Монгол Тархалт Atlas Mongolica.jpg

Монголчууд нь 1368 онд Юань улс нуран унасны дараагаар дотоодын тэмцэл, дайн тулаан, нүүдэл болон хөрш зэргэлдээх Оросын эзэнт гүрэн, Чин гүрэн зэрэгт нөлөөлөгдөн, эзлэгдэж байсан түүхэн үр дагавар үргэлжилсээр, эдүгээ нэг бус олон оронд тархан суурьшсан байна. Энэхүү хил хязгаараар тусгаарлагдсанаас болж үндсэндээ төв (Монгол Улс), баруун (Ойрад, гол онцгойрол нь Халимаг), хойд (Буриад), урд (Өвөр Монгол) гэж 4 анги болон аажмаар ондоошиж байна. Монголд

Монгол улсын хүн амын 95%-ийг 2010 оны байдлаар 2 сая 700 мянган Монголчууд бүрэлдүүлж байна. Үүнд: 15-р зуунаас нийт Монголчуудын дотроос шинээр ангилагдан бий болсон Халх; 18-р зуун хүртэл Дөрвөн Ойрадын холбоонд багтаж байсан Дөрвөд, Баяд, Торгууд, Захчин, Урианхай, Өөлд, Мянгад, Хотон; 17-20 зууны эхэн хүртэлх хугацаанд Манжийн хааны томилгоогоор Монголчуудын дотроос шинээр ангилагдсан Дарьганга; 20-р зуунд Монголоо гэж нүүн ирсэн Буриад, Барга, Үзэмчин болон Хотгойд, Дархад зэрэг ястнууд орно. Хятадад

БНХАУ-ын бүрэлдэхүүнд 2002 оны байдлаар 5сая 800 мянган Монголчууд байна гэсэн статистикийн мэдээ байдаг. Үүнээс Өвөр Монголд 4 сая гаруй нь байх ба Цахар, Харчин, Хорчин, Ордос, Барга, Буриад, Алшаа зэрэг аялгаар хэлэлцдэг Монголчууд байна. Мөн Шинжианы хойт хэсгийн Бортала, Баянгол нутаг дахь Халимагаас 1774 онд нүүдэллэн ирсэн Торгуудаар гол төлөв бүрэлдсэн Ойрад болон Хөхнуур муж дахь Хошууд буюу Дээд Монголчууд байна. Орост

   Гол өгүүлэл: Буриад ба Халимаг

ОХУ-ын дотор 1607 онд Ижил мөрний хөвөөнд нүүдэллэн очсон ихэвчлэн Торгууд, Дөрвөдөөс бүрэлдсэн 180 мянган Ойрад нь эдүгээ Халимаг гэдэг нэртэй бөгөөд өөртөө засах эрхтэй Халимаг Улсад, 17-р зуунд Оросуудын зүүн зүгийн тэлэлтэд автагдсан учраас 440 мянган Буриад нь Буриад улс, Усть-Орд болон Агийн тойргуудад суурьшиж байна. Тува болон Алтайчууд соёлын хувьд монголчуудтай ижил төстэй боловч түрэг хэлээр ярилцдаг. Бусад

Кыргызстанд Сарт Халимаг гэх Ойрад гаралтай ард, 14-р зуунд Юань улс унасны дараа Хятадын Сичуань, Юннан зэрэг газарт үлдсэн гэх ардууд Монгол уг гарвал байх мэт боловч тухайн улсын нөлөөллөөс болж төрөлх хэлээ нийтээрээ мартсан шинжтэй байдаг. Тува нь уламжлал, зан заншлын хувьд монголжуу боловч хэл болон угсаа гарвалыг нь харгалзан монголчуудын тоонд багтаасангүй.

Түүнчлэн, Хятад Улсад Дагуур, Дуншян, Баоань зэрэг Монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцдаг цөөн тоот угсаатнууд оршин суудаг. Хятадын Засгийн Газар нь тэднийг албан ёсоор Монгол үндэстэн гэх ангилалд оруулдаггүй хэдий ч тэд өөрсдийгөө Монголчуудын нэг хэсэг гэж үзэх нь тааралдана. Түүх Чингис хаанаас өмнөх үеийн Монголчууд Өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хаан

Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг. Хожимоо Монголын эзэнт гүрний үед бичигдсэн "Монголын нууц товчоо", "Юань улсын цадиг" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, Кидан гүрэн Зүрчидийн Алтан улсад бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.

Тэрхүү Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ. Монголын эзэнт гүрэн Судрын чуулган (1305) номон дахь Монгол цэргүүдийн зураг

Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 онд Хэрэйд, 1205 онд Найман аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.

Монголын эзэнт гүрэн улам өргөжин Евразийн өнцөг булан бүрт тэдний морин туурай хүрсэн хэдий ч Дундад Ази болон Иран, Кипчакын өндөрлөг зэргээр тархсан Монголчууд Түрэгүүдийн нөлөөнд орж, Исламын шашинд шүтэх болсноор уугуул нутаг дахь Монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна.

Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, түмэн хилийн урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Түмэдийн Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг. Монголын эзэнт гүрний уналтын дараах Монгол үндэстэн

Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөрвөн Түмэн Ойрд", "Дөчин Түмэн Монгол" хэмээх хоёр туйлт хүч үүсч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна.

Ийнхүү Монгол гүрэн Ойрад болон Минь, Дундад Азийн Исламын шашинт үндэстэн болох Казах, Түрэгжиж исламжсан Монгол үндэстний улс болох Моголистан зэрэг улсуудтай тэмцэлдэн оршин тогтносоор байсан боловч XVII зуунд ээлж дараалан Манжуудын байгуулсан Чинь гүрэнд дагаар орон, эцэст нь Ойрадуудын байгуулсан улс болох Зүүнгар нь XVIII зуунд Чингийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна.

XX зууны эхээр Чинь улс унахад Манжийн ноёрхол харьцангуй зөөлөн байсан Ар Монгол дахь Монголчууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч Өвөр Монголчууд Хятадын ноёрхлоос ангижирч чадалгүй үлдсэн бөгөөд өдгөө Өвөр Монголын Өөртөө Засах Орон болжээ.
Source Own work
Author B.Olziibilegt

Licensing[edit]

I, the copyright holder of this work, hereby publish it under the following license:
Creative Commons CC-Zero This file is made available under the Creative Commons CC0 1.0 Universal Public Domain Dedication.
The person who associated a work with this deed has dedicated the work to the public domain by waiving all of their rights to the work worldwide under copyright law, including all related and neighboring rights, to the extent allowed by law. You can copy, modify, distribute and perform the work, even for commercial purposes, all without asking permission.

File history

Click on a date/time to view the file as it appeared at that time.

Date/TimeThumbnailDimensionsUserComment
current06:04, 30 November 2012Thumbnail for version as of 06:04, 30 November 2012300 × 168 (6 KB)B.Olziibilegt (talk | contribs){{Information |Description ={{mn|1=Монгол үндэстэн Монгол угсаатан YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg Manduhai Poststamp.jpg Altan Khan.jpg Чингис хаан Хубилай ...
05:59, 30 November 2012Thumbnail for version as of 05:59, 30 November 2012300 × 168 (6 KB)B.Olziibilegt (talk | contribs){{Information |Description ={{mn|1=Монгол үндэстэн Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсэгт орших Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хил ...
05:54, 30 November 2012Thumbnail for version as of 05:54, 30 November 2012300 × 168 (6 KB)B.Olziibilegt (talk | contribs){{Information |Description ={{mn|1=Монгол үндэстэн Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсэгт орших Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хил ...
05:51, 30 November 2012Thumbnail for version as of 05:51, 30 November 2012300 × 168 (6 KB)B.Olziibilegt (talk | contribs){{Information |Description ={{mn|1=Монгол үндэстэн Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсэгт орших Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хил ...

The following page uses this file: